Редакцийн сонголт

Элчин сайд О.Оюумаагийн асуудлаас болж ОХУ-ын хил дээр 15 тэрбум төгрөгийн бараа устгалд орох гэж байна

Шударга, тэмцэгч гишүүдийн нэг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан 2002-2009 онд гадаад улсуудад томилогдон ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдон, Польш улсын хуулийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж буй 69 иргэний талаар мэдээлж байсан. Тэр дундаа Байнгын хорооны тогтоол гарснаас хойш чөлөөлөгдсөн зургаан дипломат ажилтны талаар онцгойлон мэдээлж байгаа. Үүнтэй холбоотойгоор тэднийг ашиг сонирхол, хувийн харилцаатай гэх хардлага нийгэмд төрүүлээд буй.

ТББХ-ны өчигдрийн хуралдааны үеэр гадаад улс дахь дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байх хугацаандаа өөрөө болон гэр бүлийнхэн нь гэмт хэрэгт холбогдсон иргэдийн асуудлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү дахин сөхсөн юм. Тэрбээр “ОХУ дахь Элчин сайдын түр хамаарагч О.Очирмааг бас эгүүлэн татах байх. Ерөнхийлөгч асан П.Очирбатын охин. Түүний нөхөр Ш.Батжаргал өмнө нь мөн л хууль бус хэрэгт холбогдсон. Ш.Батжаргалын нэр Польш улсын хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжилж буй 69 хүний дунд бий. Тэгэхээр О.Очирмааг өнөө маргаашгүй татах магадлалтай байна. Учир нь   О.Очирмаа Элчин сайдын түр хамаарагчийн ажлаа хийхгүй байгаа юм байна.

Байнгын хорооны тогтоол гарснаас хойш чөлөөлөгдсөн дипломат ажилтнууд:

Саяхан буюу есдүгээр сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж, ОХУ-ын хориг тавьсан улсуудаас бараа, бүтээгдэхүүн транзитаар авах бол тухайн улсын хилээр тусгай зөвшөөрөл авч нэвтэрдэг болжээ. Харамсалтай нь манай Монголын тал энэ талаар мэдээлэлгүйгээс үү, эсвэл өөр шалтгаантай юу компаниудад ямар ч мэдээлэл өгөөгүйгээс  ОХУ-ын хил дээр транзит тээврээр тээвэрлэн ирсэн  15-16 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн, бараа устгуулах болчихоод байгаа” хэмээн ярилаа. Тиймээс Монгол Улсаас ОХУ-д сууж буй Элчин сайдын хэргийг түр хамаарагч О.Оюумаагийн асуудал үнэхээр даруй шийдэхээс аргагүй анхаарал татсан асуудлын нэг болоод байна.

Хэрэв Төрийн байгуулалтын байнгын хороо үнэхээр шударга ажиллаж, хууль зөрчсөн хэрэгт холбогдсон дипломатуудаа эгүүлэн татах ажил хийж байгаа юм бол О.Очирмааг ч гэсэн татах байх.  Эхний ээлжинд Оросын асуудлаа шийдэхгүй бол Беларусь улсад Элчин сайдын яам байгуулах шаардлага байна уу хэмээн мөн онцлон хэлсэн.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

3 Сэтгэгдэлтэй

  1. Анхны ерөнхийлөгч маань элчин сайдын яаманд охиноо шургуулчихсан байна . Амин хувийнхаа төлөө үнэхээр үхтэл тэмцээд баяжаад , эх орон , ард түмний төлөө хуруугаач хөдөлөхгүй худалаа амнаас цаашгүй новшууд юм даа .

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close