10 сая төгрөгийн бөгжтэй Мэргэжлийн хяналтын дарга

Төрийн албаныхан оймс түрийндээ мөнгө нуусан хэрэг дуулиан тарьж, түүний араас малгай, халаасандаа мөнгө нууж байгаад баригдсан төрийн албан хаагчдыг АТГ-ынхан бичлэгээр орхисон. Өөрөөр хэлбэл тангараг өргөсөн төрийн албан хаагчид түмний мөнгмйн яаж угааж, шамшигдуулдаг вэ гэдгийг маш тодорхой харуулаад авсан. Гэвч энэ дуулиан мартагдаж амжаагүй байхад “Төрийн томоохон албан тушаалтан ганц хуруундаа л 10 сая төгрөгийн бөгж зүүсэн байна” гэх дуулиан цахимд тархаж эхэллээ.

Тодруулбал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун саяхан зөвлөлийн хурлынхаа үеэр гаргасан ааш авирынхаа төлөө нэлээд хэл ам дагуулсан. Түүнийг ажил хийх сэтгэлтэй болохоор нэг хэсэг нь өмөөрч байсан бол камер хараад шоудлаа гэж нөгөө хэсэг нь шүүмжилсэн.

Гэтэл тэрбээр дахиад л хэл аманд өртөж эхлэх нь. Өчигдөр Нийслэлийн онцгой комиссын хуралдаан Тавантолгой түлш компани дээр болсон. Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл өгөхдөө нэлээд үнэтэй бөгж зүүсэн байсныг гярхай цахимчид ийнхүү баримтжуулжээ. Тус брэндийн энэхүү бөгж нь хамгийн багадаа л 9 сая төгрөгийн үнэтэй байдаг аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close