Редакцийн сонголт

Давж заалдсан ч Эрчим хүчний сайд асан ялаа биеэр эдлэхээр боллоо

226 сая төгрөгийн авилга, хээл хахуулын хэрэгтээ 4 жилийн ял авсан УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилын давж заалдсан гомдлыг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр  хэлэлцжээ. Хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Иймд тэрээр үлдсэн ялаа биеэр эдлэх бөгөөд хээл хахууль авсан гэх 266 сая төгрөгийг улсын орлого болгох Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдлээ.

Мөн түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорихоор болжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close