Редакцийн сонголт

Нураасан музейг шинэ барилгад байгуулна гэнэ

Хот байгуулалт, хөгжлийн газраас П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг нурааж, шинэ барилга барихаар болсон талаараа өнөөдөр хэвлэлийн хурал дээр хэллээ. 89 жилийн түүхтэй уг байшинг нурааж олон давхар байшин барихаар болсон нь олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Тиймээс үүнтэй холбоотойгоор П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн, Ерөнхий сайд асны зээ хүү С.Бэхбат мэдээлэлд оролцож, шинээр баригдах барилгад уг музейг хуучнаар нь сэргээн засварлаж байрлуулна хэмээн хэллээ.

Монгол Улсын ес дэх Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан гэр буюу Хэлмэгдэгсдийн музейг өнөөдөр буулгалаа. Хоёр давхар энэ дүнзэн байшинг Германы архитекторын зураг төслөөр 1930 онд барьж, Ерөнхий сайд П.Гэндэн 1930-1936 онд Ерөнхий сайд байхдаа гэр бүлээрээ амьдарч байжээ. Аавынхаа үйл хэрэг, дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Хэлмэгдэгсдийн музей байгуулах саналыг Ерөнхий сайдын ганц охин Г.Цэрэндулам нь санаачлан, өөрийн амьдарч байсан гэрийг музей болгон 1996 онд нээж байжээ.

Одоо энэхүү музейн үйл ажиллагааг П.Гэндэнгийн нэрэмжит сан хариуцдаг бөгөөд сангийн тэргүүнээр Ерөнхий сайдын зээ хүү С.Бэхбат ажилладаг юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close