Редакцийн сонголт

Байраа “мартдаг” хурандаа Э.Бөхбатын ХӨРӨНГӨ

Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатын эзэмшилийн байранд мөрийтэй тоглоом тоглуулдаш байсан нь илрээд байгаа билээ. Тэрбээр өөрийн байраа түрээслүүлдэг. Тэдгээр түрээслэгчид давхар түрээслэдэг байсныг мэдсэнгүй гэх тайлбарыг өгсөн. Гэвч цахим орчинд түүнийг байраа мартдаг хурандаа хэмээн хочилсоор байна.

Тэрээр 2016 онд Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн даргаар томилогдсон юм. 2018 онд түүний нэг жилийн орлого 17 сая, гэр бүлийнх нь орлого 259 сая төгрөг байжээ. Нийтийн хоёр орон сууцтай, үйлчилгээний зориулалт бүхий гурван объект эзэмшдэг гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан байна.

Орон сууц, барилга байгууламжаа 1.7 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Харин 2017 онд тэрээр үл хөдлөх хөрөнгүүдээ 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна.

Мөн Э.Бөхбат дарга 246 сая төгрөгийн үнэтэй хоёр автомашин (Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Highlander- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1) эзэмшдэг байна.

  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлийн нийт дүн– 18 сая төгрөг
  • Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл-14.9 сая төгрөг
  • Зээл -30 сая төгрөг (2017 онд 115 сая төгрөг)
  • Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт- Эрчим гэрэлтэх трейд ХХК, Түвшин бүүвэй цэцэрлэг

 

 Түүний эхнэр Я.Гэрэлмаагийн Хөрөнгө орлогын мэдүүлэг.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close