Редакцийн сонголт

1 ТЕНДЕРИЙН АВИЛГЫГ 1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛДЭГ ЭМЯ-НЫ ТНБД Ж.БЯМБАДОРЖ ДАРГАД ⁉️

 

– Танаас болоод Говьсүмбэр аймгийн 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажил бүтэн нэг жил гацаж, энэ эмнэлгийн ард өнчөөн олон хүн амь нас, эрүүл мэнд, хөрөнгө мөнгөөрөө хохирч байна-

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа эмнэлгийн гүйцэтгэлийн санхүүжилтийг тодорхой шалтгаангүйгээр олгохгүй хэдэн сар, жилээр гацаах эрхийг Танд хэн олгосон юм бэ⁉️ Хэний ямар компанийг энэ тендерт шалгаруулсан бол Та хөрөнгө мөнгө, санхүүжилтийг нь гацаахгүй шийдэх байсан юм бэ? Та хэнээс, юу горьдож, хүлээж энэ тендерийн ийнхүү цаг хугацаа алдуулав⁉️ Яам мөнгөгүй гэж Та худлаа битгий хэлээрэй. Хувийнхаа “Эрин” гэдэг эмнэлгийнхээ санхүүжилттийг хэдэн арван саяар нь гэрлийн хурдаар шилжүүлдэг баримт чинь энэ байна❗️

Ж.Бямбадорж дарга аа, Та сайн эмч байж болно оо. Хувийн эмнэлгийн мундаг менежер байж болно оо. Харин ард түмэндээ үйлчилдэг, тэдний эрүүл мэндийг хамгаалахын төлөө тангараг өргөсөн эмч-төрийн албан хаагч, тэртусмаа Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах үнэхээр ёс суртахууны эрхгүй хүн юм гэдгийг Танаас болж ажил нь гацсан хөрөнгө мөнгөгүй зогссон, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа олон өргөдөл гомдлууд батлаад байна аа. Таныг хувийн ашиг сонирхолтой хүн гэдгийг дараах баримтуудаас хараад үнэхээр харамслаа.

БАРИМТ 1. 2018 оны 03.29-ний өдөр Говьсүмбэр аймгийн 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хүлээлгэн өгөх тендерийг зарлаж “Тэргүүн чансаа” ХХК “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарчээ. Ингээд 2018,07,27-ны өдөр ЭМЯ-тай гэрээ байгуулж компанийн зүгээс шаардагдах эхний хөрөнгийг гаргаад ажилдаа оржээ. Гэтэл үүнээс 3 хоногийн өмнө буюу 07.23-ны өдрийн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл “Хар чонот” ХХК- ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг үүсгэн ердөө 7-хон хоногийн дотор “Тэргүүн чансаа” ХХК-д мэдэгдэлгүйгээр хэргийг шийджээ. Гэтэл энэхүү шүүгч О.Оюунгэрэл нь ТНБД Б.Бямбадоржийн бэр дүү нь байсан аж. Хууль бус энэхүү шийдвэрийг нь давж заалдсан шүүх хүчингүй болгожээ. Гэвч ЭМЯ-ны ТНБД-аар томилогдоод удаагүй байсан Б.Бямбадорж дарга үүнийг үл тоон, шүүгч бэр дүү О.Оюунгэрэлийн “хүчингүй болсон” шийдвэрийг үндэслэн “Хар чонот” ХХК-д энэхүү тендерийг өгөхөөр улайрч, 2019.03.11-ний өдөр XVI.1.4 тоот гэрээ байгуулжээ.Үүнийг нь мөн л хууль бус хэмээн шүүх нотолж, энэхүү гэрээг цуцлах шийдвэр гаргажээ. Гэвч Б.Бямбадорж дарга “Хар чонот” ХХК-д энэхүү тендерийг өгөхөөр зүтгэсний цаана “Хар чонот” компанийн захирлаас 1ТЭРБУМ төгрөг нэхсэн талаар Монгол Улсын гавьяат барилгачин тус компанийн захирал барин тавин ярьжээ.
1 ТЕНДЕР 1 ТЭРБУМ ТӨГРӨГ⁉️ АТГ ажлаа хийж, ЭМЯ-ны ТНБД Б.Бямбадоржийг албан тушаалаас нь түтгэлзүүлэн яаралтай шалгаж, эрүүл мэндийн салбар дахь тендерийн авилгыг таслан зогсоогооч ээ

ЭМЯ-ны ТНБД Б.Бямбадоржийн бэр дүү гэх Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны

шүүхийн шүүгч О.Оюунгэрэл

Тендерийг гүйцэтгэгч “Тэргүүн чансаа” ХХК болон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгээс тойрогтоо баригдаж байгаа нэгдсэн эмнэлгийн барилгын санхүүжилтийг шийдэж өгөхийг хүссэн өргөдлүүд

ЭМЯ-ны ТНБД Б.Бямбадорж хувийнхаа “Эрин” эмнэлгийн улсаас авдаг

санхүүжилтийг шийдсэн байдал

ЭМЯ-ны ТНБД Б.Бямбадорж даргатай холбоотой санхүүжилтээ авч чадахгүй байгаа өөр нэг барилгын компанийг дараагийн дугаартаа хүргэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

3 Сэтгэгдэлтэй

  1. Эмч байхын хогийн амьтан туйплан гэж эмнэлэг нээшээд хэдэн ч хүнийг цааш нь харуулсан бүү мэд

  2. Ингэж хүнийг үндэслэлгүй гүтгэж гүжирдэж, нэр төрийг нь санаатай, захиалгатайгаар унагааж, гутааж байгааг хэвлэлийн эрх чөлөө гэж үзэх хэрэг үү?! Үүнийг захиалсан болон санаатайгаар хүний нэр төрийг унагааж байгаа хүмүүст хандаж хэлэхэд аливаа зүйлд нухацтай ултай суурьтай хандахыг зөвлөх байна. Эрт оройгүй та бүхнийг олж хуулийн хариуцлага хүлээлгэх болохыг анхааруулья. Д үсгээр эхэлсэн төрийн тодорхой хариуцлагатай ажил эрхэлж байгаа хүүхэнд хандаж хэлэхэд олон зүйл дээр өөрийг чинь харлаа. Цаашид зүгээр хараад суухгүй гэдгийг анхааруулья.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close