Редакцийн сонголт

Т. Аюурсайхан: Хэн нэгний захиас даалгавраар Эрдэнэт үйлдвэрийг шимж, зувчуулна гэж байхгүй шүү, Х.Бадамсүрэн захирал аа!

УИХ-ын гишүүн, Гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хороон дарга Т.Аюурсайхан  Эрдэнэт үйлдвэрт үүссэн ноцтой асуудлуудтай холбоотойгоор тус үйлдвэрийнзахирал Х.Бадамсүрэн болон удирдлагуудад хандаж  жинтэй үг хэллээ. 

Түүний хэлсэн үгийг сийрүүлбэл:  “Эрдэнэт үйлдвэр дээр нэлээд ноцтой зөрчлүүд байгаа. Үүнийг  бүрэн таслан зогсоохгүй байна гэж үзэж байна. Ямар эрх дархтай хүмүүс дархлагдсан юм шиг байдаг юм бэ. Монголын төр 51% эзэмшиж байсан бол одоо 100% эзэмшдэг боллоо. Гэтэл яагаад үйл ажиллагаа нь хаалттай, гэрээ хэлэлцээр нь хаалттай, сонгон шалгаруулалтаар үйл ажиллагаа явуулдаг юм уу, гэрээ хэлэлцээрээр явуулдаг юм уу ойлгомжгүй, машин техник, тоног төхөөрөмжүүдээ зохих газраас нь үйлдвэрийн үнээр авдаг юм уу, эсвэл Оффшор бүсээс өөр этгээдүүдээр дамжуулж авдаг юм уу гэдэг нь тодорхой биш. Эрдэнэт үйлдвэр, Жаст группын асуудлыг шийдвэрлэх УИХ-ын Ажлын хэсэг татан буугдаагүй.  Ажлын хэсгийн дүгнэлт УИХ-аар ороогүй, хэлэлцэгдээгүй байгаа. Энэ үйлдвэр дээр үүссэн санхүүгийн зөрчил материалыг яагаад өгдөггүй юм бэ удирдлагууд  нь. Ажлын хэсгийн дэд ахлагчийн хувьд би удаа дараа шаардсан.

Ямар нууц байдаг юм, яагаад нуугаад байдаг юм бэ? Хэний эрх ашиг байдаг юм. Жаст, Стандарт банкны асуудал үүссэнээс хойш 3 жилийн дотор үүссэн нөхцөл байдалтай холбоотой шаардлагатай материалыг яагаад Та өгдөггүй юм. Одоо та өгөх хэрэгтэй. Авчирсан бол өг! УИХ дээр бид ярина, гишүүд танилцана, олон нийт мэдэх ёстой! Эрдэнэт үйлдвэрийг эрсдэлээс салгах ёстой! Хэн нэгний захиас даалгавараар цаашдаа Эрдэнэт үйлдвэрийг шимж зувчуулна гэж байхгүй шүү! Х.Бадамсүрэн захиралаа!

Энэ бүхэн чинь бүгд ул мөртэй гэдгийг сүүлийн хоёр гурван жил бид нотлож байгаа. Шалгаж болдог юм аа гэдгийг бид харуулахыг хичээж байгаа. Шүүхийг шударга болгох бидний зорилго үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байгаа. Одоо эргэлзээтэй байгаа ч гэлээ шударга шүүхтэй болно. Бүлэглэлийн гар хөл болсон шүүгч нар эхнээсээ чөлөөлөгдөж байгаа. Улмаар тэдгээр шүүгч нар ч шалгагдахыг үгүйсгэхгүй. Юм болгон шалтгаан үр дагавартай! Хөөн хэлэлцэх хугацааг хуулийн гажуудал болгож тодорхой хэсэг бүлэг хүмүүс үүсгэсэн ч цаашдаа хөөн хэлэлцэх хугацааг зохих ёсоор сунгаж, болж өгвөл авилгалын гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох талаар бид ажиллаж шийдвэрлүүлэх болно, шийдвэрлэх байх.

Зүв зүгээр дараад тэтгэвэртэй гарчих нь гэж эндүүрч байвал тийм нөхцөл байдал үүсэхгүйэ, тэрийг хатуу ойлгоорой! Энэ шаардаад байгаа матералуудыг богино хугацаанд, 3 хоногт багтааж ажлын хэсэгт ирүүл! Онцгой дэглэм нэрээр тогтоосон гэрээ хэлэлцээр чинь байна уу? Өмнө ямар журмаар яаж хийсэн, хэн хийсэн, яаж хийсэн? Ямар бүлэглэлийг тэжээн тэтгэж байгаа, хэн Эрдэнэт үйлдвэрийн шим шүүсийг сорж байгаа вэ гэдгийг чинь харж зохих арга хэмжээг бид авах гээд байна! Та оролцоогүй юм бол, хуйвалдаагүй юм бол тэрийгээ нотол! Ажлын хэсгээс шаардаж байгаа матералуудыг 3 хоногийн дотор ирүүл” хэмээлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. Аюурсайханыг хичнээн дэмжиж байлаа, одооо яааг батзандан, оюунэрдэнэ, болд нараас дутахааргүй популист болжээ

  2. uneniig khelsen khuniig turiin khulgaichuud buunii nokhoi khovch populist gekh meteer eldveer khochilloo geed ard tumen yalgaj oilgokhtoigoo …

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close