ЦЕГ-аас МҮОНРТ-аар гарч байгаа “Пабло Эскабор” ОАУСК-г зогсоожээ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболд өнөөдөр хар тамхины асуудлаар мэдээлэл хийлээ.Энэ оны эхний хагас жилийн байдлаар  Тэдний дийлэнх олонхи нь  19-35 насныхан байсан бөгөөд Нигер, БНСУ, Цранц, Энэтхэг зэрэг орны гадаадын 7 иргэн байгаа юм байна.  Мөн сүүийн үед хар тамхи хадгалах, худалдах, хилээр нэвтрүүлэх зэрэг зохион байгуулалттай бүлэглэлүүдийг илрүүлээд шалгаж байгаа аж. Тиймээс хар тамхины хэрэглээг харуулсан, хар тамхи худалдан борлуулагч сүлжээний үйл ажиллагааг нарийвчлан үзүүлсэн дэлгэцийн аливаа бүтээлийг олон нийтэд гаргахгүй байх шаардлагыг  Монгол Улсад тогтмол үйл ажиллагаа явуулж буй 21 телевиз, 11 сайт, бүх кино театруудад хүргүүлжээ. Цаашид хар тамхины хэрэглээг харуулсан ямар ч бүтээл гаргахыг зөвшөөрөхгүй гэдгээ хатуу илэрхийлж, МҮОНТВ-ээр гарч байсан Колумбын хар тамхины бүлэглэлийн тухай “Пабло Скабар” цуврал киног албан ёсоор зогсоожээ.

МҮОНРТ нь өөрийн гэсэн зохицуулалтын хуультай Монголын ганц телевиз бөгөөд ОНРТ-ийн хуулийн 8.3-т “Олон нийтийн радио, телевизээр харгислал, ялгаварлан гадуурхал, дайн, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан агуулгатай нэвтрүүлэг бэлтгэж түгээхийг хориглоно” гэсэн заалт байдаг юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

6 Сэтгэгдэлтэй

  1. Юун киноог зогсоох вэ шал худлаа мэдээлэл бүх ангийг нь тов тодорхой үзүүлээд яаж гэмт хэрэг хийдэгийг сурталчилаад нэг курс суралцаад шалгалтаа өгөөд төгсөлт хийчихсэн тэгээд ч Монгол дэлхий дахинд хар тамхины хэрэглээгээр сүүлийн үед дээгүүрт орж бусдаас хоцрохгүй л яваа шүү. Энэний цаана нөгөө л нуугдмал түшээд байгаа нь ойлгомжтой байх.

  2. кккк инээдтэй юм бэ. ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг дуусгах хэрэгтэйшд.. хар тамхитай орооцолдвол ямар эмгэнэл ирдгийг яг харуулах үе дээр нь хаагаад байхдаа яадагийн. Й
    Ъ

  3. ТЕЛЕВИЗЭЭР ГАРЧ БАЙГАА ОЛОН НЭВТРҮҮЛЭГ БАЙГАА Ш ТЭЙ ХААМААР ГАРГАМААРГҮЙ -АЛТАГ ГАРТ СОНЬКА -ХАРИЙН ШОРОНД ….. гээд яах гэж гаргаж байгаа нь ойлгомжгүй цаг нөхцөөх гэж гаргадаг ч юмшиг

  4. ТЕЛЕВИЗЭЭР ГАРЧ БАЙГАА ОЛОН НЭВТРҮҮЛЭГ БАЙГАА Ш ТЭЙ ХААМААР ГАРГАМААРГҮЙ -АЛТАГ ГАРТ СОНЬКА -ХАРИЙН ШОРОНД ….. гээд яах гэж гаргаж байгаа нь ойлгомжгүй цаг нөхцөөх гэж гаргадаг ч юмшиг эфирийн цагтаа гаргах нэвтрүүлэг байдаггүйтуу эсвэл

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close