Цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн иргэн 500 мянган төгрөгөөр торгуулжээ

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Ш.Амармэнд нь Зөрчлийн тухай хуулийн

5.13 “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед хорио цээрийн хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн эсхүл саад учруулсан”,

 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэсэн зөрчлүүдийн шинжийг хангаж байна гэж үзэн дараах шийтгэлийг ногдуулжээ.

Тодруулбал тус шүүх игэн Ш.Амармэндийг Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 5.13 дугаар зүйлийн 2, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох шийтгэвэр гаргасан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close