Богдхан уулнаас хуш модны самар түүж бэлтгэвэл ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

Экологийн цагдаагийн алба  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран энэ сарын 20-23-ны өдрүүдэд Богдхан уулын мод, ургамал, түүний олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглаж байгаа эсэх, хууль  бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулжээ. Шалгалтын явцад 42 гаруй отог, 370 гаруй иргэдийн хууль бус үйлдлийг илрүүлсэн байна.

Тусгай хамгаалалттай газар нутаг буюу Дархан цаазат газраас байгалийн мод, ургамал, ойн дагалт баялаг буюу хуш модны самарыг түүж бэлтгэхийг хориглодог.

Хэрэв хууль зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулиар арга хэмжээ авахаас гадна экологи эдийн засгийн үнэлгээг нь 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөөр торгох арга хэмжээ авдаг.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close