Э.Дөлгөөн: Үнэнийг хэлсэний төлөө хүүхдээ бартерласан, эцэг эх байх эрхгүй, Швед рүүгээ зайл хэмээн доромжилж байна

Цахим орчинд Positive Mongolians төсөл хэрэгжүүлдэг Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар “Happy flowers” компанийн талаарх сэтгэгдэлээ илэрхийлсэн нь багагүй хэл ам дагуулсан. Тэд тус компанийн асрагчийн хайхрамжгүй байдлаас болж хүүхэд маань гэмтсэн, ажилчиддаа цалингаа өгдөггүй, шаардлага тавихад хүлээж авдаггүй гэснийг “Happy Flowers” ХХК-ийн захирал Э.Ууганцэцэг үгүйсгэж, олон төрлийн мэдээлэл цацсан. Тэгвэл уг асуудлаар Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр Э.Дөлгөөн “Бид өнөөдрийн хэвлэлийн хурлаараа “Happy flowers” компанийн хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааны талаарх гомдол саналаа илэрхийлнэ. Үүгээрээ тухайн компанийн захирал болон бусад ажлаа сайн хийж байгаа асрагч нарын нэр хүндэд халдах зорилгогүй гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна.
Манайх “Happy flowers” компанитай өнгөрсөн нэгдүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулсан. Анхны асрагч маань маш сайн охин байсан ч хувийн шалтгаанаар ажлаасаа гарсан. Түүнээс хойш өөр асрагч ирсэн ч асуудлууд гарч эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 3 удаа гомдол гаргасан ч хүлээж авч, шийдвэрлээгүй. Улмаар энэ талаарх сэтгэгдэлээ өөрийн цахим хуудсаараа дамжуулж илэрхийлсэн. Гэтэл үүний дараа гэснийг “Happy Flowers” ХХК-ийн захирал Э.Ууганцэцэг “Дөлгөөн өөрөө хүүхдээ гэмтээсэн, манай байгууллагаас 25 сая төгрөг нэхсэн” гэх мэт гүтгээсэн. Бид үнэндээ нэг ч төгрөг нэхээгүй, цаашдаа ч нэхэхгүй. Энэ гүтгэлэг нь цахимд орчинд даамжирч, нэр бүхий олон дагагчтай олны танил эрхмүүд ор үндэслэлгүй, нотлогоогүй мэдээлэл тарааж, цуурсан. Хандиваар хуримаа хийсэн, байр авсан, нэг ч татвар төлдөггүй, бусдын тархийг угаадаг гэх мэт нотолгоогүй мэдээлэл тарааж, ард иргэдийг бидний өөдөөс турхирсан.
Үүнээс болоод нийгэм даяар бидний хэлж, дуугарсан хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг нар “Happy flowers” компанийн үйл ажиллагааны доголдлын талаар бус харин манай гэр бүлийг аль муухайгаар чичилж, хүүхдээ бартерласан, эцэг эх байх эрхгүй дүр эсгэгчид, 25 сая төгрөг нэхдэг луйварчид, хог шаарнууд, үнэгүй үйлчилгээнд юу хийхээс буцдаггүй алиалагч нар, Швед рүүгээ зайл гэх мэтээр доромжилж зүхсээр байна. Үнэнгийг хэлсэн хүн буруутан болдог байдал манай гэр бүл дээрээ жишээ болон гарлаа. Үүнээс болоод хүмүүс шударга үнэнг хэлж чадахгүй айж байна. Өнөөдөр бид олуулаа ирж, мэдээлэл өгнө гэж байсан тэд ил гарахаас татгалзлаа ” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close