Танилц: ХӨСҮТ болон Багануур, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд томуугийн эсрэг вакцин хийж буй хуваарь

Улирлын томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-өөс гадна Баянгол, Багануур болон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд хийлгэх боломжтой болжээ.

Сайн дурын дархлаажуулалтыг

  • Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн гуравдугаар байранд 09:00-15:30 цагт,
  • Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 08:30-16:30 цагт
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд Даваа, Лхагва, Баасан гарагт 15:00-18:00 цагт хийх бол Мягмар, Пүрэв гарагт 13:00-18:00 цагт хийх юм.

Мөн зорилтот бүлгийнхэнд өрхийн эрүүл мэндийн төвд 08:30-17:00 цагт дархлаажуулалт хийж буй юм.

Манай улс энэ жил хоёр удаагийн хангалтаар 509,500 хүн тун вакциныг хүлээн авсан. Энэхүү вакцин нь ДЭМБ-аас 2020-2021 оны томуугийн улиралд зөвлөмж болгосон, батламжийг нь авсан А хүрээний H1N1, А хүрээний H3N2, Б хүрээний нэг омгийг агуулсан 3 цэнт вакцин юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close