СУРАГЧДЫН АМРАЛТ 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 21-НЭЭС ЭХЭЛНЭ

2020-2021 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг БШУ-ны сайдын А/244 тоот тушаалаар өнгөрсөн тавдугаар сарын 20-нд баталсан байна. Халдварт өвчний тархалт, агаарын бохирдол болон мал төллөх хугацаанаас хамааруулан хичээлийн жилийн улирлын амралтын эхлэх, дуусах хугацааг зохицуулжээ.

Нэгдүгээр улирлын амралт:
1-12 дугаар ангийн бүх сурагч арванхоёрдугаар сарын 21-нээс 2021 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хичээл орно.
Хоёрдугаар улирлын амралт:
1-12 дугаар ангийн бүх сурагч 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 5-наас гуравдугаар улирлын хичээл орно.

Зуны амралт:
1-3 дугаар ангийнхан 2021 оны тавдугаар сарын 28-ныг дуустал хичээллээд зуны амралт эхлэх бол 4-5 дугаар ангийнхан 2021 оны зургаадугаар сарын 5-н хүртэл хичээллээд зуны амралт нь эхэлнэ.
6-12 ангийнхны хувьд 2021 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 4-н хүртэл шалгалтаа өгөөд амрах хуваарьтай байна.
БШУЯ-наас сурагчдын амралтын хуваарийг халдварт өвчний тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран хоёрдугаар улирлын амралтыг нэгдүгээр улирлын амралт дээр нэмж шилжүүлэх зохицуулалт хийж болохоор баталжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close