Сэрэмжлүүлэг: Сумын төв орчимд асфальтан замд явган зорчигч мөргөж, амь насыг хохироожээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Орон нутагт гарсан зам тээврийн ноцтой ослын улмаас  хоёр хүний  амь хохирчээ. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр амиа алдсан хоёр иргэний нэг нь явган зорчигч бол нөгөө нь жолооч байжээ.

Тодруулбал, Архангай аймгийн Их-Тамир сумын төв орчимд  асфальтан замд “Nissan X-Trail” маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 59 настай эрэгтэй Х-г мөргөж амь насыг хохироожээ. Зам тээврийн осол энэ сарын 10-нд 23:30 цагийн орчимд болсон байна. Түүнчлэн Завхан аймгийн Идэр сумын нутаг Ацын даваа гэх газарт “Hyundai Mighty” маркийн автомашин онхолдсон ноцтой осол өчигдөр /2020.10.11/ 16:40 цагийн орчимд гарчээ. Ослын улмаас жолооч 57 настай, эрэгтэй Б амь насаа алдсан байна.

Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд /2020.10.11-.2020.10.12/ дөрвөн хүн бэртсэн бол ослын шинжтэй 470 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн саатуулсан бол гарцан дээр зам тавьж өгөөгүй 251 жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close