Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулжээ. Шүүх хуралдааныг өнөөдөр хийхээр товлосон ч өчигдөр зарласан шүүх хуралдаан үргэлжилж байгаа тул хойшлуулсан байна.

Мөн шүүгдэгч Л.Нарантуяагийн өмгөөлөгч Ж.Гантулга, Л.Данзанноров, Ж.Наранбаяр нар “…шүүгдэгч Л.Нарантуяагийн хөл хугарсан оноштой шүүх хуралдаанд олон өдөр оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байх тул 2020 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс хойш товлож өгнө үү…” гэх хүсэлт гаргасан байна. Тиймээс хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг аравдугаар сарын 28-ны 10.00 цаг хүртэл хойшлуулав. 

Хэргийг эргэн сануулахад, Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын захирал асан А.Гантулгад шахалт үзүүлж, Хөгжлийн банкнаас орон сууц бариулах зориулалтаар олгосон зээлээс “Бэрэн” компанид есөн тэрбум төгрөг олгосон гэдэг. Харин “Бэрэн” компани Э.Бат-Үүлийн хүү Э.Чулуудайн эзэмшлийн “Гранд лайн” компанийг 5.5 тэрбум худалдаж авч, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутгаж буй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close