Солонгост амьдардаг Монгол залуус нэгнээ хөнөөжээ

БНСУ-ын Гангвон мужийн Донхае дүүрэгт байрлах цагдаагийн газар энэ сарын 28-ны өдөр Монгол Улсын харьяат, 22 настай А болон 38 настай Б нарыг бусдын амь насанд халдсан хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Сэжигтэн А болон бусад бүлэг хүмүүс энэ сарын 21-ний өдрийн 23:00 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэж, Монгол Улсын харьяат 48 настай С-ийг амь насыг хөнөөжээ. Хохирогч С-ийн цогцсыг амиа алдсаных нь маргааш буюу есдүгээр сарын 22-ны өдөр хамтран ажиллагсад нь олжээ. Сэжигтэн А болон бусад хүмүүс нь хохирогч С-ээс мөнгө зээлсэн бөгөөд буцаан өгөхийг шаардахад нь хүч хэрэглэн, улмаар амь насанд нь халдсан байна.

Донхае дүүргийн цагдаагийн газраас Монгол Улсын харьяат А болон Б нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт хүлээлгэн өгөх юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close