Нийт 265 мэс засал хийгдсэнээс 73 нь яаралтай мэс засал байжээ

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн #хоногийн_мэдээг хүргэж байна.

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт өчигдөр нийт 1693 дуудлага ирснээс 491 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчигээ авч, 1091 нь зөвлөгөө мэдээлэл авсан байна.

ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор нийт 5138 хүн үйлчлүүлсний 35 нь томуу, томуу төст өвчлөлөөр, 1546 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлсэн байна. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3164 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 175 нь хөдөө орон нутгаас хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарын утсанд 2708 иргэн хандаж, шаардлагатай үйлчилгээгээ авчээ.

ЭХЭМҮТ-д есдүгээр сарын 28-ны өдөр нийт 38 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Энэ өдөр нийт 265 мэс засал хийгдсэнээс яаралтай 73, төлөвлөгөөт 192 мэс засал байв. ГССҮТ-д 368 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна. Мөн эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 907 хүн үйлчлүүлсэн байна.

ЭХЭМҮТ-д угаарын дуудлагаар 5 хүүхэд ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад буцжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close