ТЕГ-ын нэр барин Б.Оюунгэрэлийг дарамталсан этгээдийг хууль хяналтынхан шалгаж байна

ТЕГ-т албан тушаал хашдаг дэд хурандаа цолтой Болдбаатар гэж өөрийгөө бусдад танилцуулан иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, албан байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, дарамтлах зэргээр төрийн байгууллага, албан тушаалтны нэр барьж бусдыг залилах үйлдэл хийж байсан “Б”-ийн үйлдлийг таслан зогсоож харьяаллын дагуу холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн талаар Тагнуулын Ерөнхий газраас мэдээллээ.

Тухайн иргэн нь өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлийг сүрдүүлсэн. Ингэхдээ түүнийг Тагнуулын ерөнхий газарт ирж мэдүүлэг өгөхийг шаардсан байдаг.

Энэ талаар Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудаснаа “Тагнуулаас дэд хурандаа Б ярьж байна. Ирж мэдүүлэг өг . Тантай харин ч зөөлөн ярьж байна шүү. Дуугүй ир. Ажиллагаа явуулна шүү  гэж гурав дахь удаагаа сүрдүүлэв” хэмээн бичсэн. Улмаар дараа нь “Тагнуулын дотоод хяналтаас “Сүрдүүлэг хийсэн дэд хурандаа Болдбаатар гэгч нь тагнуулын нэрийг барьж хүн хохироож явдаг эрэн сурвалжлагдаж буй хүн. Намайг тагнуул дуудаагүй. Тэр хүний 4 дэх target нь би болж. Та нарт сүрдүүлэг ирвэл тагнуулын 106 утас руу залгаарай” хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл Тагнуулын ерөнхий газраас тухайн иргэний үйлдлийг таслан зогсоожээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close