А.Ариунзаяа: Төрсөн өдрийн мэндчилгээнд тамга дарсан нь миний гарын үсгийг баталгаажуулсан төдий

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэргэжилтэндээ төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн нь шүүмжлэлд өртөөд байна. Учир нь тэрбээр мэндчилгээ дэвшүүлэхдээ Төрийн тамга даржээ.

Энэ нь түүнийг “Төрийн бэлгэ тэмдэг үнэгүйдүүллээ, Төрсөн өдрийн мэндчилгээнд тамга дарсан нь   Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам зөрчсөн үйлдэл” хэмээн шүүмжлэгдэж буй.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас тодруулахад “ Би мэргэжилтэн бүрдээ төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлдэг ажлыг Статистикийн дарга байхдаа л хэрэгжүүлдэг байсан. Одоо яаманд ч хэрэгжүүлж байна.

Бид нэгэндээ талархал илэрхийлж, сайн ажилласанд нь баяр хүргэж, хүнд урам өгч байх хэрэгтэй. Ажилтан бүр ажилдаа дуртай, урам зоригтой ажиллаж байж улс орон аяандаа зөв гольдролдоо орно. Мэндчилгээнд тамга нь дарсан нь ямар нэг хууль журам зөрчсөн асуудал байхгүй. Зөвхөн миний гарын үсгийг баталгаажуулсан төдий” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close