Сайд Н.Энхтайваны ОХУ-д хийх айлчлалын үеэр ХИЙН ХООЛОЙН асуудлыг дахин хөндөнө

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад хийсэн айлчлалтай холбогдуулан тусгаарлагдсан.

Тодруулбал Сайд Н.Энхтайван болон айлчлалын үеэр уулзалтад орсон бүх албан тушаалтнууд УОК-ийн шийдвэрийн дагуу тусгаарлагдахаар болсон юм.

Тэгвэл Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тусгаарлалтад байх хугацаандаа ОХУ-д айлчлалд хийхээр болжээ. Гадаад харилцааны яамнаас мэдээлж байгаагаар сайд Н.Энхтайван ОХУ-ын ГХ-ийн сайд С.В.Лавровын урилгаар 2020 оны 9 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр болжээ. Энэ нь  өнгөрсөн 7 дугаар сард шинээр байгуулагдсан Засгийн газрын гишүүний  анхны гадаад айлчлал болох аж.

Айчлалын үеэр ОХУ-ын талтай хийн хоолойн асуудлыг дахин хөндөхөөр болжээ. Түүнчлэн

– 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө боловсруулан, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр 30 гаруй арга хэмжээ хэрэгжүүлэх,

-Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ болон Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжууд,

-Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол, Оросын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх,төмөр замын шинэчлэлийн ажлыг эхлүүлэх, энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт,

– Монгол, Оросын хоорондын боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ

– Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүд,

– Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааныг энэ онд зохион байгуулах зэрэг асуудлуудыг ярилцахаар төлөвлөж байгаа бөгөөд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, ОХУ-ын Парламент, Засгийн газрын зарим удирдлагатай уулзалт хийх аж.

Ийн айлчлалын дараа Гадаад харилцааны сайд Н.Энхтайван болон айлчлалын бүрэлдэхүүнд багтсан албаныхан үргэлжлүүлэн тусгаарлагдах юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close